МЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД 2 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛЛАА
“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ын “Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд орон нутагтаа бүрэн оношлогдон эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхийн тулд “Нээлттэй ажлын байр” , сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд зарлан, 6 эмч, эмнэлгийн мэргэжилтэн сонгогдож, “Эрүүл энхийн үйлстэн арга хэмжээ”-ний үеэр аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэл хүлээлгэж, “Мандах наран-5” хороололд 2 өрөө байрны түлхүүр, батламжийг Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, нутгийн удирдлагууд гардууллаа. Мөн 10 сувилагч мэргэжилтэн, албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн бичгийг олголоо.
Орон нутагт чухал хэрэгцээтэй эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье