БИДНИЙ СОНГОЛТ-ХАРВАЛТГҮЙ МОНГОЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БИДНИЙ СОНГОЛТ-ХАРВАЛТГҮЙ МОНГОЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх хамгийн том шалтгаан болсноос гадна нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж байна.
Тиймээс жил бүрийн 10 сарын 29-ны өдрийг “Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношилгооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд хэлэлцэн, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай юм.
Энэ хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Мэдрэл-сэтгэц”-ийн тасгаас үйлчлүүлэгчдийн дунд “Бидний сонголт харвалтгүй Монгол” өдөрлөгийг зохион байгуулж, иргэдийн дунд “Тархины цус харвалтын эрсдэл”-ийг үнэлж, мэдрэлийн эмчийн үзлэг зөвөлгөөг өгч, 153 хүнийг хамруулжээ.
Харвалтад хүргэдэг хамгийн том шалтгаан нь цусны даралт ихсэх юм. Цусны даралт ихсэлтийн шалтгаанаас үүдэлтэй тархины цус харвалт 50-60 хувьтай байна. Тиймээс даралтаа хэвийн байлгах тал дээр иргэн бүр анхаарах хэрэгтэй.