ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Хил хамгаалахад туслах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Хилийн цэргийн 0168 дугаар ангитай хамтран ажиллах гэрээний хүрээнд амилуулах яаралтай тусламж, ЭМС-ын 2019 оны А/611 дүгээр тушаал, халдварын сэргийлэлт хяналтын талаар ЭМЯ-наас гарсан бодлого шийдвэрийг танилцуулах сургалт зохион байгуулж арга зүйгээр ханган ажиллалаа.  

 

  • Анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт, дадлагыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч их эмч Р.Баасандорж,  халдварын сэргийлэлт хяналтын сургалтыг Эрүүл мэндийн газрын халдвартын эмч Х.Ууганцэцэг удирдан явуулж тус цэргийн ангийн 30-н албан хаагчийг хамруулан чадавхижуулав.
  • Мөн Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Л.Лхагва-Очир тус цэргийн ангид ажиллаж,  60 эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулан, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлэв.