Сайншанд сумын сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.

Сайншанд сумын сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.
Сайншанд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд хүүхдийн өвчлөлийг бууруулах, хүндрэхээс сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн эмч нарын эмнэлзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БШУГ, АНЭ-тэй хамтран Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтаар Хүүхдийн өсөлт хөгжлийн үнэлгээ, Аутизм, Томуу томуу төст халдвар, Хүүхдийн толгойн өвдөлт, Хоолны илчлэг, шим тэжээл, технологийн карт талаар нарийн мэргэжлийн эмч нар болон холбогдох мэргэжилтнүүд сургалт явуулсан. Мөн Монос эмийн үйлдвэр Эмч төлөөлөгч С.Мөнхзул, Эм хангамжийн Эмзүйч төлөөлөгч Г. Эрдэнэсувд нар сүүлийн үеийн эмийн мэдээллийг танилцууллаа. Сайншанд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл Сайншанд Сумын Итх Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг