ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 5 хүний бүрэлдэхүүнтэй /сэргээн засахын эмч, хүүхдийн эмч, хөдөлгөөн засалч, хэл засалч, портеж хөтөлбөрийн багш/ багийг урьж хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг орон нутагтаа төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангаж, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх талаар өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сургууль цэцэрлэгийн эмч нар, нийт 80 хүнийг чадавхжуулав.
ХБХСЗХТ-н баг Сайншанд сумын 3 ӨЭМТ-ийг түшиглэн зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бодит байдлын үнэлгээ, үзлэг зөвлөгөө өгч, 14 сумаас 157 хүүхэд үзлэгт хамрагдаж, давхардсан тоогоор 277 хүүхэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, хэл засалч, хөдөлгөөн засалчийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авлаа.
By Health Department Dornogobi