“НЭГ ХАМТ ОЛОН- НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

“НЭГ ХАМТ ОЛОН- НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
“НЭГ ХАМТ ОЛОН- НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ” арга хэмжээнд Айраг, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан, Хөвсгөл сумын ЭМТ-үүд, Агатова, Борхойн наран ӨЭМТ-үүд, Замын-Үүд нэгдсэн эмнэлэг зэрэг нийт 8 байгууллага нэгдэн 16 төрлийн сайн дурын ажлыг санаачлан ажилалаа.
Нийгэмд эерэг хандлагыг уриалах, хүүхэд залуучуудад сайн дурын ажлыг сурталчилах, сайн үйлсийн үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Нэг хамт олон-Нэг сайн дурын ажил арга хэмжээнд эрүүл мэндийн 8 байгууллага оролцон дараах үр дүнд хүрсэн.
1. Зорилтот бүлгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдэд хичээл, ахуйн хэрэгслийг олгосноор сурч боловсрох нөхцөлөөр хангасан.
2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр очиж тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж эрүүл насжилтийг дэмжсэн.
3. Хүрээлэн буй орчныг цэвэр цэмцгэр болгосноор иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлсэн.
4. Хөдөөгийн хүн амд байгаа газар нь хүрч үйлчилж тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн.
5. Ар гэрт нь гачигдал гарсан 2 айлд тусалж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн.
Сайн үйлс бүхэн дэлгэрч байг
Идэвх зүтгэлтэй оролцсон Айраг, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан, Хөвсгөл сумын ЭМТ-үүд, Агатова, Борхойн наран ӨЭМТ-үүд, Замын-Үүд нэгдсэн эмнэлэг зэрэг нийт 8 байгууллагууддаа талархал илэрхийлье!