“МАЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖЬЕ” АЯНЫГ ЗАРЛАВ.

“МАЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖЬЕ” АЯНЫГ ЗАРЛАВ.
“Малчдын эрүүл мэндийг дэмжье” аяныг өрнүүлж, эрүүл мэндийн байгууллагууд тойролтоор явж хөдөөгийн багийн 485 өрхийн 1817 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, малчдад хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, хэрэглээ, давсыг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг, коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулалтын ач холбогдол зэрэг сэдвүүдээр сурталчилгаа хийж нийт 52 төрлийн 1976 ш гарын авлага тарааж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн.
Эрүүл мэндийн өөрчлөлт илэрсэн 81 малчныг Эрүүл мэндийн төвд хэвтүүлж, өдрийн эмчилгээнд 29 хүн эмэн эмчилгээнд 78 хүнийг хамруулж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгууллаа. Дээд шатлалд онош тодруулах үзлэг шинжилгээнд 78 хүнийг илгээж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэнд дархлаажуулалтын багц өгч, 0-5 насны 15 хүүхдэд “КУРКУМА” витаминаар дархлааг дэмжиж ажилласан.
Хөдөөгийн сумын төвөөс алсдагдсан болон отор нүүдлээр яваа малчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, 164 өрхийн 538 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, коронавируст халдварын тандалтын шинжилгээ хийн 16 эерэг тохиолдол илрүүлж эрүүлжүүлсэн. Малчдад коронавируст халдвараас сэргийлэх нэмэлт дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчлан аяны хүрээнд 2988 малчин иргэдийг дархлаажуулалтанд хамруулав.
Мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй малчдын судалгааг гарган 634 хүнд мэдээлэл хийж, 312 малчин иргэнийг даатгалд хамрууллаа.
By Health Department Dornogobi