СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор 2023 оны 05 сарын 15-наас 5 хоног Сайншанд суманд ажиллана.
 
                                
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэмжлэгтэйгээр СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор эмч өнөөдөр буюу 05 сарын 15нд ОБГ-т "Архи согтууруулах ундааны хэрэглээ ба эрүүл мэнд" сэдвээр сургалт зохион байгуулж байна. Үдээс хойш Зүүнбаянгийн ЕБС дээр ажиллаж, сурагчдтай ганцаарчилсан ярилцлага, дунд болон ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулна. 2-5 өдрүүдэд Сайншанд сумын 1,2,3,5,6-р сургуулиудад ажиллана.

 
                         
                 
                 
                 
                 
                 
                 
                 
            
             
            
             
            
             
            
             
            
             
            
            

 
            
             
            
             
            
             
            
            