"ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ АЯН” зохион байгууллаа.
Хаан банк сан, НЭМҮТ, Улсын 3-р эмнэлэг, ЭМГ-тай хамтран "Цусны даралт ихсэлтээс сэргийлэх аян”-г зохион байгууллаа. Аяны нээлтийг нээж АЗД-орлогч Г.Март, ЭМГын дарга Г.Энхцэцэг, Хаан банкны захирал,үзлэгийн багийн ахлагч зөвлөх эмч Байгалмаа нар үг хэллээ. Үзлэгт сум, хөдөөгийн хүмүүсээс ХБӨний эрсдэлт хүчин зүйлийн асуумж судалгааг авч УГТЭ-ийн зүрх судас , мэдрэлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгч байгаа нь иргэдийн дараагийн шатлалд очих урсгал хөдөлгөөнийг багасгаж, санхүүгийн хүндрэлээс сэргийлсэн ажил болж байна. 2022 оны 06 дугаар сарын 23,24 нд үзлэг хийгдсэн. Үзлэгийн үеэр НЭМҮТ-ийн 3 ажилтан өрхийн ЭМТ-ийн 11 эмч, сувилагч, сургууль, цэцэрлэгийн 4 эмч, сувилагч, 8 ОНЭМА-ууд хамтран ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн асуумж судалгааг 887 хүн хийж өрхийн ЭМТ-ийн эмч сувилагч нар шивэлтийг хийлээ. Үзлэгт хамрагдсан хүний 10%-д шинээр өвчлөл илэрч, эмчилгээний асуудлыг шийдсэн байна.