“ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА” арга хэмжээг зохион байгууллаа.

“ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА” арга хэмжээг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багийг урьж, 3 хоног хамтран ажиллаж, ажлын байранд туршлага солилцлоо. Үзлэгийн нээлтийг нээж АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ч.Байгалтуяа,  ЭМГын дарга Г.Энхцэцэг, ХСҮТ-ийн үзлэгийн багийн ахлагч Бадамсүрэн эмч нар үг хэллээ. Үзлэгийг 2022 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

     Аймгийн Засаг даргын дэмжлэгтэй зохион байгуулсан "Хавдрын эсрэг хамтдаа" үзлэгт нийт 1045 үзлэг хийгдсэнээс шинээр 9  (элэг, нойр булчирхай) хавдар илрүүлсний 5 нь эрт үедээ оношлогдож, хавдрын сэжигтэй 70 өвчлөлийг илрүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн 1 мэс засал хийгдсэн.