МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭНДЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Магадлан итгэмжлэлийн хугацаа дуусах 2023 онд нийт 11 эрүүл мэндийн байгууллагын бэлтгэл ажлыг хангуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласнаар эрүүл мэндийн байгууллагууд магадлан итгэмжлэлийн шинжээчдийн үнэлгээнд амжилттай хамрагдаж дууслаа.
Бэлтгэл ажлын хүрээнд 2 удаагийн танхимын сургалт зохион байгуулж, ЭМХТ-өөс хийсэн 9 удаагийн цахим сургалтад нийтдээ 300 гаруй эмч, мэргэжилтэнг хармуулан, ЭМГ-ын ажлын хэсэг магадлан итгэмжлэлд хамрагдах 7 ЭМБ-д явцын үнэлгээ хийж, газар дээр нь зөвлөмж, зааварчилгаа өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.
Орон нутагт шинжээчдийн 4 баг томилогдож, газар дээр нь 2 удаа ирж, цахимаар 1 удаа магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу 11 ЭМБ-д үнэлгээ хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмчилгээ үйлчилгээний технологи, стандарт удирдамжийн хэрэгжилтэд анхаарах олон асуудалд зөвлөн туслаж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан нь үр өгөөжтэй байв.