Томуугийн дархлаажуулалтын талаар ЭМБ-ын удирдлага, вакцинаторуудыг арга зүйгээр ханган ажиллаа
“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/512 дугаар тушаалын дагуу томуугийн эсрэг дөрвөн цэнт вакцинаар 1-5 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам /65-аас дээш насны, архаг хууч өвчтэй иргэд/, эмнэлгийн ажилчдыг дархлаажуулах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах талаар Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд, вакцинаторуудад мэдээлэл өгч, арга зүйгээр хангаж ажиллалаа.