Сайншанд сумын ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдыг АНЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нарийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд арга хэмжээ, Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд БШУГ, Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран 04 дүгээр сарын 10-21 ний өдрүүдэд Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн 2097 сурагчдыг Өсвөр үе, Чих хамар хоолой, Эмэгтэйчүүд, Хараа шалгах, Шүдний эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж ажиллаа.