"ЭРДМИЙН ТҮЛХҮҮР-2021" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.

"ЭРДМИЙН ТҮЛХҮҮР-2021" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.
Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жил, Дорноговь аймагт орчин цагийн анагаах ухааны эмнэлэг байгуулагдаж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд "ЭРДМИЙН ТҮЛХҮҮР-2021" эрдэм шинжилгээний бага хурлыг 2021.12.17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд “ЗОЧИН ИЛТГЭГЧ”-ээр АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр оролцож, “Ковидоос бид юу суралцав”, АУ-ны магистр Д.Янсанжав “Нейробластома” эмнэлзүйн ховор тохиолдлоор илтгэл тавив. Хуралд нийт 38 илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдлын материал ирж, шалгарсан 16 илтгэл, 4 эмнэлзүйн ховор тохиолдлыг хэлэлцүүллээ.
Илтгэлийн уралдаанд:
Эмнэлзүйн ховор тохиолдол:
1-р байр: Ц.Одончимэг /АНЭ/
2-р байр: Л.Мөнхзаяа /АНЭ/
Эмч нарын илтгэл:
1-р байр: Б.Эрдэнэцэцэг / ЭМГ/
2-р байр: Т.Ундармаа /ЭМГ/
3-р байр: Ц.Одончимэг /АНЭ/
Сувилагч, тусгай мэргэжилтний илтгэл:
1-р байр: О.Болорчимэг /Ач үйлс дэлгэрэх эмнэлэг/
2-р байр: Д.Алтансувд /АНЭ/
3-р байр: Б.Азжаргал, У.Эрдэнэчимэг /Эрдэнэ СЭМТ/ нарын илтгэлүүд шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Судалгаа, эмнэлзүйн ховор тохиолдлын материалаа ирүүлсэн, оролцсон бүх эмч мэргэжилтнүүд, судлаачиддаа талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!