“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25, 26-НЫ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25, 26-НЫ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Үе тэнгийн сургагч багш нарыг шинээр бэлтгэх, тэдний оролцоог идэвхжүүлэх замаар хүүхэд өсвөр үеийнхэнд Амны хөндий, Хорт зуршил, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар дээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Политехник коллеж, 1, 2, 3, 5-р сургуулийн нийт 46 сурагч хамрагдлаа.
Уг сургалтаар:
-Шилжилтийн насны үед гарах өөрчлөлтүүд, хувийн ариун цэвэр
-Амны хөндийн эрүүл мэнд
-Нөхөн үржихүйн эрүүл мэнд
-Гэр бүл төлөвлөлт
-БЗДХ/ДОХ
-Үерхэл, хайр дурлал
-Өсвөр насны сэтгэлзүйн онцлог
-Анхны тусламж
-Электрон тамхи зэрэг 9 сэдвээр мэдлэг олгосон.
Сургалтад хамтран ажилласан ГБХЗХГ, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь анагаах ухааны сургууль, Политехник коллеж, Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуульд талархал илэрхийлье!