АНХАН ШАТЛАЛД ШИНЭЭР АЖИЛД ОРЖ БАЙГАА ЗАЛУУ ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

 Энэ жил анагаахын сургуулиа төгсөөд хөдөөгийн сум, өрхүүдэд ажиллахаар ирсэн залуу эмч, мэргэжилтнүүдийг чиглүүлэх сургалтыг 2023.09.08-ны өдөр зохион байгуулж, 22 мэргэжилтэнг хамрууллаа
 Сургалтын зорилго нь "Эрүүл мэндийн байгууллагын ажилтны үнэ цэнэ"-ийг ойлгуулах, байгууллагын соёл, хамт олноороо бахархах, ажил мэргэжилдээ үнэнч байж, хүсэл тэмүүлэл, итгэл, урам зоригтой ажиллах сэдлийг бий болгон, хувь ажилтны мэргэжлийн ёс зүй, хариуцлага, эерэг хандлага, харилцан хүндлэлийг төлөвшүүлж, гүйцэтгэл бүтээмж өндөртэй чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх юм.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР