“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАР ТАХАЛ, ДЭГДЭЛТ-ХҮНИЙ ЭРХ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ДОРНОГОВЬ АЙМАГТ “ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАР ТАХАЛ, ДЭГДЭЛТ-ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
• Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн онцгой комисс хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд 12 сумын Онцгой комиссын дарга, Сумын эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч болон салбар дундын байгууллагын 26 алба хаагчид хамрагдсан ба КОВИД-19-ын цар тахалын сургамж, туршлага дээр суурилан дараа дараагийн болзошгүй эрсдлийн үед бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой боллоо. Мөн Аймгийн онцгой комиссын салбар дундын байгууллагын алба хаагчид, Аймгийн Засаг даргын тамгын газар, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын газар, ХЭҮК-ийн орон нутгийн референт, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Боловсролын газар, Цэргийн штаб, ГХБХБГ, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, “Дорноговь АЗЗА” ТӨХК, БЗӨБЦТССүлжээ ТӨХК, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Автотээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн хэлтэс, УБТЗ-ын Сайншанд зангилаа, Чандмань илч ХХК, Улаанзагалмайн хороо зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон 2 дахь өдрийн арга хэмжээг Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, клиникийн профессор Д.Батцэцэг нээж, дараагийн цар тахал, дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангахад салбар дундын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
• Коронавирүст халдвар (КОВИД-19) цартахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамжид үндэслэн ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь орон нутаг хариуцсан хэлтэсийн референт, ХӨСҮТ-ийн сургагч багш нар танхим болон цахимаар хичээл зааж, дадлага удирдан явууллаа.
10-р сарын 13, 2025 - 09:55
Updated: 10-р сарын 13, 2025 - 10:01