СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахлын үеийн тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг эрүүл мэндийн төвийн дарга нар, сумын онцгой комиссын гишүүдэд зохион байгуулж байна. Сургалтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахал болон дэгдэлтийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүний эрхийн хандлагад хэрхэн нийцүүлэх мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болохуйц халдварт өвчнүүд Улаанбурхан, менингококкт халдвар, хоолны хордлого, томуугийн тархварзүйн нөхцөл байдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, анхаарах асуудал, ойрын хугацаанд бэлэн байдлыг хэрхэн хангах болон “КОВИД-19"-ын цар тахалын үед хүний эрх хөндөгдсөн асуудал, түүнийг хэрхэн даван туулсан талаар туршлагаа хуваалцсан дадлага онол хосолсон сургалт болж байна. Бидэнд мэдлэг туршлагаа хуваалцсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургагч багш нартаа талархал илэрхийлье.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.