ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд 5, 6 сарыг Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сар болгосонтой холбогдуулан ЕБС-уудын хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилсаны үр дүнд хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор "Шүд угаалтын аварга шалгаруулах" тэмцээнийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр анх удаа оронд нутагт зохион байгууллаа. 

Тус тэмцээнд Сайншанд сумын 1,2,3,5,6 дугаар сургуулийн 7 дугаар ангийн 18 багийн 72 сурагч амны хөндийн мэндийн мэдлэгээ уралдууллаа.

1 дугаар байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7в анги "Эрүүл орших шүд баг" 
2 дугаар байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7б анги "Цасан цагаан шүд" 
3 дугаар байранд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 7а анги Шүдний дагина"
Шилдэг хувцаслалтай багаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7б "Цасан цагаан шүд" баг
Шилдэг оролцогчоор Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 7в ангийн сурагч Ө.Өлзийхишиг тус тус шалгарлаа. 

Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, АИТХ-ын тэргүүлэгч, Зүүнбаян эрүүл мэндийн төвийн дарга Ц.Болормаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэе!