ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ АЯН

ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ АЯН

ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ аяны хүрээнд ажлын байрны дасгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэн зорилгоор “АЖЛЫН БАЙРНЫ ТҮМЭН ДАСГАЛ” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг БТСГ-тай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд төрийн болон төрийн бус байгууллагын 10 багийн 100 тамирчин оролцсоноос Тэргүүн байр- Сайхандулаан сумын Т.Сугир ахлагчтай Эрч хүч баг, Дэд байр- Сайншанд 9-р цэцэрлэгийн Б.Маралмаа ахлагчтай Саруул дэнж баг, Гутгаар байр- Мишээлтмана ӨЭМТ-ийн Т.Ганчимэг ахлагчтай Энерги баг, Тусгай байруудад Дэлгэрэх сумын Б.Ичинхорлоо ахлагчтай Хамтын хүч баг, Өргөн сумын Г.Ододцэцэн ахлагчтай Цоглогууд баг тус тус байр эзэллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа баярлалаа.