"ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

"ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 
"ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
✅"Хүүхдэд ээлтэй орон нутаг" аймгийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд сурагчдын эрүүл мэндийн хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулж буй билээ.
✅Энэхүү олимпиадыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран аймгийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 7 болон 10 дугаар ангийн 1834 сурагчдын дунд “Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн хоёрдугаар олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
7 дугаар ангийн төрөлд:
1-р байр - Б.Отгон багштай Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн 7б ангийн хамт олон
2-р байр - Ч.Батзаяа багштай Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн 7д ангийн хамт олон
3-р байр - О.Мөнх-Эрдэнэ багштай Хатанбулаг сумын ЕБС-ийн 7б ангийн хамт олон
10 дугаар ангийн төрөлд:
1-р байр - Д.Байгалмаа багштай Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн 10б ангийн хамт олон
2-р байр - И.Хонгорзул багштай Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн 10a ангийн хамт олон
3-р байр - Т.Ууганбаяр багштай Замын-Үүд сумын ЕБ-ын 3-р сургуулийн 10а ангийн хамт олон тус тус шалгарлаа.
Мөн тус хичээлийн чанарыг сайжруулан, сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлж амжилттай оролцуулсан
Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш Б.Отгон
Замын-Үүд сумын ЕБ-ын 3-р сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш Б.Мягмарсүрэн нарт талархал илэрхийлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Олимпиадад оролцож мэдлэг оюунаа уралдуулсан нийт сурагчид болон эрдэмтэн багш нартаа цаашдын ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хамтран ажилласан АИТХ, БШУГ-т талархал илэрхийлье.