Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
Олон улсын сувилагчдын өдрийг угтан нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, харилцан туршлага солилцон, мэдлэг, туршлагаа хуваалцах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ “ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 05 сарын 05-ний өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс
1-р байр: АНЭ-ийн Мэс заслын тасгийн сувилагч илтгэгч О.Золжаргал ба түүний багийн “Мөнгөжүүлсэн тос ба мебо тосон түрхлэгийн харьцуулалтын үр дүн”
2-р байр: АНЭ-ийн Үйл зүйн тасгийн лаборант илтгэгч С.Цагаандарь ба түүний багийн “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид үтрээний наацын шинжилгээг ньюжентийн шалгуураар үнэлсэн шинжилгээний үр дүнг судалсан”
3-р байр: АНЭ-ийн Хүүхдийн тасгийн сувилагч илтгэгч Э.Энхцэцэг ба түүний багийн “Уян зүүний арчилгаа ба эрсдэл” илтгэлүүд тус тус шалгарлаа.

Судалгааны материалаа ирүүлсэн, эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье