“ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТӨСӨЛ"-ийг Дорноговь аймагт хэрэгжүүллээ.

“ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТӨСӨЛ"-ийг Дорноговь аймагт хэрэгжүүллээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах замаар хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ЗОРИЛГООР олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх төслийг Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Дорноговь аймагт хэрэгжүүллээ.
Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс 55 хүнийг сонгон шалгаруулж, эрүүл мэндийн боловсрол олгох, сайн дурын үйл ажиллагааны ойлголт, үзэл баримтлал, хамтын ажиллагааны талаарх заавар, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа. Төслийн хүрээнд “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтны гарын авлага, үйл ажиллагааг хөтлөх өврийн дэвтэр, даралтны аппарат, ОНЭМА лого бүхий хантаазыг тус тус бэлтгэн, оролцогч бүрт хүлээлгэн өгч, дэмжлэгт нөхцөлийг бий болгосон.
Өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нар ОНЭМА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, нийт оролцогчдод ОНЭМА-ны үнэмлэх олгов. ЭМБ-дах олон нийтийн эрүүл мэндийн ажилтны оролцоо, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас та бүхэндээ хүргэж байна.
Бэлтгэгдсэн ОНЭМА нар өнгөрсөн 106 өдөрт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.
* Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дархлаажуулалтын багц тарааж 2185 иргэний артерийн даралт үзэж, 4006 хүнд халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн талаарх мэдээлэлийг өгч 43 төрлийн 3258 ширхэг гарын авлагыг тараасан.
* Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдах урилгыг утсаар болон биечлэн 721 эмэгтэйд өгч жирэмсэн 1 эмэгтэйг тандан мэдээлж эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллажээ.
*Хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт биеийн жингийн индексийг тодорхойлж 254 хүүхдийг үзлэгт хамрагдахад тусалсан байна.
Төслийн үр дүнд өрх сумын эрүүл мэндийн төвийн НЭМ-ийн мэргэжилтнүүд сайн дурын идэвхтэнүүдийг зохион байгуулах арга зүйг эзэмшиж иргэдэд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг таниулах эрүүл зөв амьдралыг хэв маягт уриалах чадвар бүхий 55 ажилтан бэлтгэгдэж халдварт бус өвчний эрт илрүүлэг өмнөх оны мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн байна.
By Health Department Dornogobi