"ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

"ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэмдэглэлт өдрийн хүрээнд жил бүрийн 12 дугаар сарын 01-нд дэлхий нийтээрээ "ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриатайгаар үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсад ХДХВ, ДОХ-ын 322 тохиолдол, 2 нас баралт бүртгэгдсэнээс 2021 онд ХДХВ, ДОХ-ын 11 тохиолдол шинээр оношлогдсон. Иймд бид БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулж, сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, өсвөр үеийн хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүсийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаанд хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах нэн шаардлагатай байна.
Аймгийн Улаан загалмайн нийгэмлэг болон FXB-Дорноговь төслийн хамт олон маань 12 сарын 01-ний өдөр БЗДХ, ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх зөвлөмж, мэдээ, мэдээллийг иргэдэд өгч, гарын авлага, бэлгэвч, витамины багцыг тарааж, "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийн үйл ажиллагаанд нэгдэн, хамтран ажиллалаа.
Хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар маань ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сургууль бүр дээрээ мэдээлэл хүргэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулж байна.