"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" эхэллээ
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-г нэгдмэл зорилго дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч "хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй" хэмээн илэрхийлдэг.
Энэ жил "Нандин бүхнээ хамгаалья-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо" уриан доор тэмдэглэж байна.