ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
2021-12-04
Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 11 сарын байдлаар нийт 1335 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 16 тохиолдлоор нэмэгдсэн.
Амьд төрсөн 1347 хүүхдийн:
- 51.0 %нь эрэгтэй
- 49.0% нь эмэгтэй
- 8% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.
Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 17 хүүхэд /нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, төрөлхийн гажиг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1нас/-9.7 промил болж өмнөх оны мөн үеэс 0,1 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/-12,7 промил болж өмнөх оны мөн үеэс 1,4 промилоор нэмэгдсэн байна.
2021оны эхний 11 сард нийт 1418 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 92,9% болж өмнөх оны мөн үеэс 2,6%-р өссөж, хожуу үеийн хяналт 7,1% болж өмнөх оны мөн үеэс 2,6%-р буурсан .
Халдварт бусөвчлөл 65951 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14310 -р буурч, 10000 хүн амд 9350.1байна.
Хорт хавдрын өвчлөл 92 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 16 тохиолдлоор буурч, үүнээс 30.4% /28 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна.
Аймгийн хэмжээнд эмнэлэгт 18960 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 3128 хүнээр өсч, нийт 152185 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 8,0 байна.
Нийт үзлэг 404552 болж өмнөх оны мөн үеэс 35958 үзлэгээр нэмэгдсэн.
Үүнд:
- Өвчний учир үзлэг өмнөх оны мөн үеэс 3,4 %-р буурч 36,2%
- Урьдчилан сэргийлэх үзлэг 4,6%-р нэмэгдэж 38,5 %
- Идэвхтэй хяналтын үзлэг 1,1%-иар нэмэгдэж 14,3%
- Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 1,7%-р буурч 9,3 %
- Гэрийн дуудлагын үзлэг- 0,5% буурч 1,7% -д хүрсэн.
Халдварт өвчний 20254 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 2871,7 болж өмнөх оны мөн үеэс 2747,6-р нэмэгдсэн байна.
Нийт халдварт өвчний 1,2%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 33,2 ноогдож, өмнөх оны мөн үеэс 24,6–аар / тэмбүү-40, заг хүйтэн-109, трихомониаз-42,бэлгийн мөөгөнцөр 42/, 0,2%-ийг амьсгалын замын халдвар эзэлж / сүрьеэ-36, салхинцэцэг-6, / өмнөх оны мөн үеэс 24,2%-иар, гэдэсний халдвар 0,1% -эзэлж / цусан суулга-15,сальмонеллёз-2/ өмнөх оны мөн үеэс 6,8- р тус тус буурсан.
Эхний 11 сарын байдлаар Ковид19- короновируст халдварын 19957 тохиолдол бүртгэгдэж, 67 хүн нас барсан байна.
Короновируст халдварын тохиолдлыг сум, өрхөөр:
д/д |
Эрүүл мэндийн байгууллагын нэр |
Коронавирус –ковид 19 өвчлөл |
|
тохиолдол |
нас баралт |
||
1 |
Айраг |
746 |
1 |
2 |
Алтанширээ |
311 |
|
3 |
Даланжаргалан |
562 |
|
4 |
Дэлгэрэх |
390 |
|
5 |
Иххэт |
397 |
|
6 |
Мандах |
373 |
|
7 |
Өргөн |
693 |
|
8 |
Сайхандулаан |
338 |
1 |
9 |
Улаанбадрах |
333 |
|
10 |
Хатанбулаг |
451 |
|
11 |
Хөвсгөл |
360 |
|
12 |
Эрдэнэ |
498 |
1 |
13 |
Зүүнбаян |
762 |
|
14 |
Замын-Үүд НЭ |
5190 |
7 |
15 |
Аймгийн Нэгдсэн эмнэлэг |
867 |
57 |
16 |
Агатова ӨЭМТ |
2279 |
|
17 |
Мишээлт мана |
3408 |
|
18 |
Талст зам |
1868 |
|
19 |
Борхойн наран |
123 |
|
20 |
Сулинхээр ЦА |
8 |
|
21 |
Нийт |
19957 |
67 |
Түргэн тусламжийн үйлчилгээ:
2021 оны эхний 11 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1-оор буурч, нийт 17249 хүнд үйлчилсэний 84,1 нь /14515/ төвийн дуудлага, 15,9% /2734/-нь алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 3,9 %-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 0,3% нэмэгдсэн.
Нас баралт:
Аймгийн хэмжээнд нийт 374 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 16,8% /63 хүн/- иар өссөн.
Нийт нас баралтын 36,9 %-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлэг 78,3% /108/, Замын-Үүд НЭ 16,7% /23/, Хатанбулаг, Эрдэнэ, 1,4% /2/, Алтанширээ, Даланжаргалан, Зүүнбаян сумын эмнэлгүүдэд тус бүр 0,7% /1/бүртгэгджээ.
Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 25 бүртгэгдэж, эмнэлгийн нас баралтын -18,1%-г эзэлж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг -16 0%
- Замын-Үүд НЭ -6 0%
- Хатанбулаг СЭМТ - 2 8,0%
- Зүүнбаян СДЭ - 1 4,0%
/Шалтгаан нь зүрх судас, перинаталь, осол гэмтэл/
Нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан:
Нийт нас баралтын 23,3%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,8%-иар өсч, нийт хорт хавдрын нас баралтын 43,7% /38/ нь элэгний, 13,8%/12/ нь уушигны, 10,3% /9/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.
Осол гэмтэл :
Осол гэмтлийн өвчлөл эхний 11 сарын байдлаар 2014 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 680 тохиолдлоор буурч, 10000 хүн амд 285,6 байна.
Нийт осол гэмтлийн өвчлөлөөс 0-15 насны хүүхэд 565 байна. Үүнээс 0-5 насны 288 хүүхэд гэмтсэнээс түлэгдэл 56 буюу 19,4%-г эзэлж өмнөх оны мөн үеэс 23 тохиолдлоор буурсан.
Үүнд: Айраг-7,Алтанширээ -3,Даланжаргалан -3, Иххэт -3,Мандах-2,Өргөн -3, Сайхандулаан -1, Улаанбадрах-1, Хөвсгөл-1, Эрдэнэ -2,Замын –Үүд –20,Сайншанд -10 -/ агатова-3, мишээлт мана -6, талст зам ӨЭМТ-үүд-1/
Нийт нас баралтын 12,3 %-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 4.7-аар буурч, зам тээвэр, бусдад хорлогдох, амиа хорлолт, архины шалтгаант, хөлдөлт зэрэг осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн байна.
Архины хордлогын шалтгаант нас баралт 17 бүртгэгдсэнийг сумаар:
- Даланжаргалан -2
- Замын-Үүд -10
- Хатанбулаг -1
- Сайншанд 1 баг -1
- Сайншанд 2 баг -1
- Хөвсгөл – 1
- Зүүнбаян -1
Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:
- Айраг СЭМТ - /3/ 6,5%
- Даланжаргалан СЭМТ /5/ 10,9%
- Дэлгэрэх СЭМТ /1/ 2,2%
- Мандах СЭМТ /1/ 2,2%
- Өргөн СЭМТ /1/ 2,2%
- Улаанбадрах СЭМТ /1/ 2,2%
- Хатанбулаг СЭМТ /4/ 8,7%
- Хөвсгөл СЭМТ /1/ 2,2%
- Эрдэнэ СЭМТ / 1/ 2,2%
- Зүүнбаян СДЭ /2/ 4,3%
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг /6/ 13,0%
- Замын –Үүд Нэгдсэн эмнэлэг /3/ 6,5%
- Агатова ӨЭМТ- /1/ 2,2%
- Борхойн наран ӨЭМТ- /11 / 23,9%
- Мишээлт мана ӨЭМТ- /3/ 6,5%
- Сулинхээр ЦА /1/ 2,2%
- Улаан-Уул ЦА- /1/ 2,2% бүртгэгджээ.
МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА Г.ЭНХЦЭЦЭГ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:СТАТИСТИКЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ.