ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 08 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 08 САРЫН
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
2021-09-05
Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 08 сарын байдлаар нийт 967 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 36 тохиолдлоор нэмэгдсэн.
Амьд төрсөн 978 хүүхдийн:
- 2 %нь эрэгтэй
- 8 % нь эмэгтэй
- 2 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.
Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 13 хүүхэд /нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -10,2 промил болж өмнөх оны мөн үеэс 0,4 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -13,3 промил болж өмнөх оны мөн үеэс 1,6 промилоор нэмэгдсэн байна.
2021 оны эхний 8 сард нийт 1077 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 93,2 % болж өмнөх оны мөн үеэс 2,7 %-р өссөж, хожуу үеийн хяналт 6,8 % болж өмнөх оны мөн үеэс 2,6 %-р буурсан .
Халдварт бус өвчлөл 49817 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9876-р буурч, 10000 хүн амд 7063,2 байна.
Хорт хавдрын өвчлөл 72 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор буурч, үүнээс 30,6 % /22 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна.
Аймгийн хэмжээнд эмнэлэгт 11187 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 517 хүнээр өсч, нийт 83685 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,5 байна.
Нийт үзлэг 302265 болж өмнөх оны мөн үеэс 42180 үзлэгээр нэмэгдсэн. Үүнд:
- Өвчний учир үзлэг 5,3 %-р буурч 35,7 %
- Урьдчилан сэргийлэх үзлэг 10,1 %-р нэмэгдэж 40,9%
- Идэвхтэй хяналтын үзлэг 0,4 %-иар нэмэгдэж 14,2 %
- Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 4,7 %-р буурч 7,4%
- Гэрийн дуудлагын үзлэг- 0,5 % буурч 1,7% -д хүрсэн.
Халдварт өвчний 1209 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 171,4 болж өмнөх оны мөн үеэс 102,8-р нэмэгдсэн байна.
Нийт халдварт өвчний 16,5 %-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 28,4 ноогдож, өмнөх оны мөн үеэс 13,8–аар / тэмбүү-39, заг хүйтэн-90, трихомониаз-32,бэлгийн мөөгөнцөр 39 /, 4,8 %-ийг амьсгалын замын халдвар эзэлж / сүрьеэ-28, салхинцэцэг-6, / өмнөх оны мөн үеэс 13,4 %-иар , гэдэсний халдвар 2,1 % -эзэлж / цусан суулга-13,сальмонеллёз-2/ өмнөх оны мөн үеэс 3,9- р тус тус буурсан.
Эхний 8 сарын байдлаар /шинэ Ковид19/ короновируст халдварын 957 тохиолдол бүртгэгдсэн байна
Короновируст халдварын тохиолдлыг сумаар задалбал:
Айраг-27, Алтанширээ-3, Даланжаргалан-35, Иххэт-15, Мандах-2, Өргөн-18, Сайхандулаан-43, Улаанбадрах -5, Хатанбулаг-15, Хөвсгөл -3, Эрдэнэ -13, Зүүнбаян- 35, Замын-Үүд -258, Сулинхээр ЦА- 8, Сайншанд-477
Түргэн тусламжийн үйлчилгээ:
2021 оны эхний 8 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 842-оор буурч, нийт 12136 хүнд үйлчилсэний 83,4% нь /10119/ төвийн дуудлага, 16,6 % /2017/-нь алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 4,4%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 0,6 % нэмэгдсэн.
Нас баралт:
Аймгийн хэмжээнд нийт 222 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 0,5 % /1 хүн/- иар буурсан.
Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг :
Нийт нас баралтын 24,8 %-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлэг 67,3% /37/, Замын-Үүд НЭ 20,0% /11/, Хатанбулаг, Эрдэнэ, 3,6% /2/, Алтанширээ, Даланжаргалан, Зүүнбаян сумын эмнэлгүүдэд тус бүр /1/ бүртгэгджээ.
Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 14 бүртгэгдэж, эмнэлгийн нас баралтын -25,5%-г эзэлж, өмнөх оны мөн үеэс 4 тохиолдол буюу 12,8 %-иар буурчээ.
Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг -8 57,1%
- Замын-Үүд НЭ-3 21,4%
- Хатанбулаг СЭМТ 2 14,3%
- Зүүнбаян СДЭ 1 7,1%
/Шалтгаан нь зүрх судас, перинаталь, осол гэмтэл/
Нийт нас баралтын 27,9%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1,4%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 38,7% /24/ нь элэгний, 12,9 % /8/ нь уушигны, 11,3 % /7/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.
Осол гэмтэл :
Осол гэмтлийн өвчлөл эхний 8 сарын байдлаар 1620 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 374 тохиолдлоор буурч, 10000 хүн амд 229,7 байна.
Нийт осол гэмтлийн өвчлөлөөс 0-15 насны хүүхэд 479 байна. Үүнээс 0-5 насны 244 хүүхэд гэмтсэнээс түлэгдэл 49 буюу 20,1 %-г эзэлж өмнөх оны мөн үеэс 13 тохиолдлоор буурсан.
Үүнд: Айраг-7 , Алтанширээ -2, Даланжаргалан -2, Иххэт -2, Мандах-2 ,Өргөн -3,Эрдэнэ -1, Замын –Үүд – 19, Сайншанд -11 -/ агатова-3, мишээлт мана -7, талст зам -1/
Нийт нас баралтын 15,8%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1,2%-аар буурч, зам тээвэр, бусдад хорлогдох, амиа хорлолт, архины шалтгаант зэрэг осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн байна.
Архины хордлогын шалтгаант нас баралтыг сумаар задалбал:
- Даланжаргалан -1
- Замын-Үүд -7
- Хатанбулаг -1
- Сайншанд 2 баг -1
- Хөвсгөл – 1
- Зүүнбаян -1
Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:
- Айраг СЭМТ - /3/ 8,6%
- Даланжаргалан СЭМТ / 3/ 8,6 %
- Дэлгэрэх СЭМТ /1/ 2,9%
- Мандах СЭМТ /1/ 2,9%
- Өргөн СЭМТ /1/ 2,9%
- Улаанбадрах СЭМТ /1/ 2,9 %
- Хатанбулаг СЭМТ /4/ 11,4 %
- Хөвсгөл СЭМТ /1/ 2,9 %
- Эрдэнэ СЭМТ / 1/ 2,9 %
- Зүүнбаян СДЭ /1/ 2,9 %
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг /4/ 11,4%
- Замын –Үүд Нэгдсэн эмнэлэг /3/ 8,6%
- Агатова ӨЭМТ- /1/ 2,9%
- Борхойн наран ӨЭМТ- /6 / 17,1 %
- Мишээлт мана ӨЭМТ- /2/ 5,7 %
- Сулинхээр ЦА /1/ 2,9 %
- Улаан-Уул ЦА- /1/ 2,9 % бүртгэгджээ.
МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА Г.ЭНХЦЭЦЭГ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:СТАТИСТИКЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ