“ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН -2023” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН -2023” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✒️Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН” арга хэмжээг 3 дах удаагаа зохион байгууллаа
✒️ Эрхэм эмч мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрт урам хайрлаж, дэмжих, энэрэнгүй их үйлсийг нь олон түмэнд түгээн таниулах зорилгоор Дорноговь аймгийн шилдэг эмч, хамт олныг шалгаруулахаар энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг.
✒️ Энэхүү наадамд төр ба хувийн хэвшлийн 1000 эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд, албан хаагчид, АШУҮИС-ийн эмч багш, оюутнууд оролцож, 7 төрөлд шилдгүүдээ шалгаруулаа.
✒️ Эрүүл мэндийн салбарын шилдэгээр:
1. Лавлагаа шатлалын шилдэг хамт олноор АНЭ-ийн Х.Эрдэнэбулган даргатай Мэс засал-Гэмтлийн тасгийн хамт олон
2. Анхан шатны шилдэг хамт олноор Ц.Болормаа даргатай Зүүнбаян эрүүл мэндийн төв
3. Нарийн мэргэжлийн шилдэг эмчээр АНЭ-ийн Чих хамар хоолойн их эмч Х.Эрдэнэболд
4. Анхан шатны шилдэг эмчээр Талст зам өрхийн ЭМТ- ийн их эмч Д.Нарантуяа
5. Эрүүл мэндийн салбарын шилдэг тусгай мэргэжилтнээр Хатанбулаг сумын ЭМТ-ийн бага эмч Ж.Цэемаа
6. Эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагчаар АНЭ-ийн МЭЭ-ний тасгийн ахлах сувилагч Б.Аюурзана
7. Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар Айраг сумын эрүүл мэндийн төвийн нярав Д.Нансалмаа нар тус тус шалгарлаа
Эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд, албан хаагчиддаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсье"</span