Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дараах нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дараах нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЖ БАЙНА 
____________________________________
“Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын “Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор шилдэг мэргэжилтнүүдийг Дорнын говь нутагтаа урин ажиллуулах, мэдлэг, чадвар, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дараах нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. ДОТРЫН ИХ ЭМЧ  /зүрх судасны/
2. ДҮРС ОНОШИЛГООНЫ ИХ ЭМЧ /дуран, компьютер томографын нарийн мэргэжлээр суралцсан/
3. ДОТРЫН ИХ ЭМЧ /жирэмсний эмгэгийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн/
4. ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ 
5. ХАВДРЫН ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ
6. ГЭМТЭЛ СОГОГИЙН ЭМЧ /үений мэс заслаар мэргэшсэн/
7. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ /ЭХО, мэс заслаар мэргэшсэн/
8. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ /эмэгтэйчүүдийн эмгэгээр мэргэшсэн/
9. СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР /эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
10. ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 
1. Эмнэлгийн ажилтны ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг, ажилдаа хариуцлагатай, чамбай ханддаг, хүнлэг, энэрэнгүй, үйлчлэгч нартай хүндэтгэлтэй харилцдаг/
2. Үндсэн мэргэжлээс гадна дээр заасан төрөлжсөн чиглэлээр нарийн мэргэшсэн байх. 
3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай; 
4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
5. Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
6. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй
7. Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллана. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
2. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Бүртгэл:  2023 оны 8 дугаар сарын 05 - 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд үргэлжилнэ.
I ШАТ:  Бүртгүүлсэн ажил горилогчдын анкеттай танилцах. (9 сарын 20)
II ШАТ:  Мэргэжлийн шалгалт авах (           ) Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 
III ШАТ:  II шатанд шатанд тэнцсэн ажил горилогч нартай ярилцлага, уулзалт хийх (9 сарын 25)

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ЭМЧИЙГ ДОРНОГОВЬ АЙМГИЙН “МАНДАХ НАРАН -5” ХОРООЛОЛД 2 ӨРӨӨ ШИНЭ БАЙРААР ХАНГАНА.
5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаад байраа өөрийн болгоно.  
Таныг халуун сэтгэлт Дорноговьчууд хүлээж байна. Амжилт хүсье! 
Сонгон шалгаруулалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 99084093, 99997707 дугаараар холбогдоно уу. 
Бүрдүүлсэн бичиг баримтыг altantuulbatchuluun@gmail.com хаягаар хүлээн авна