ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ
Их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн 220 жил, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт” Дорноговь аймгийн түүхт 92 жилийн ойн баяраар Төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын үнэт баялаг болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энэрэнгүй их үйлсэд олон жил хүчин зүтгэж, залуу үедээ үлгэр дуурайлал болж буй Ц.ТӨМӨРМӨНХ, Д.ДАНГАА эмч нартаа Монгол Улсын төрийн дээд шагнал болох “МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЭМЧ” цол хүртсэнд баяр хүргэе
Шинэхэн гавьяат эмч нартаа эрхэмийн дээд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд амжилт хүсч, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар