ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 05 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 05 САРЫН
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
2021-06-07
Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 05 сарын байдлаар нийт 599 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 17 тохиолдлоор өссөн.
Амьд төрсөн 602 хүүхдийн:
- 50,3 % нь эрэгтэй
- 49,7 % нь эмэгтэй
- 3.3 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.
Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 6 хүүхэд / нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хавдар, бусад осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -6,6 промил болж өмнөх оны мөн үеэс 7,1 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9,9 промил болж өмнөх оны мөн үеэс 3,8 промилоор буурсан байна.
2021 оны эхний 5 сард нийт 756 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 92,6% болж өмнөх оны мөн үеэс 1,3 %-р өссөж , хожуу үеийн хяналт 7,4% болж өнгөрсөн оны мөн үеэс 1.3%-р буурсан үзүүлэлттэй.
Халдварт бус өвчлөл 34774 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4744-aaр буурч, 10000 хүн амд 4930.4 байна.
Хорт хавдрын өвчлөл 47 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийн түвшинд, үүнээс 27.7% /13 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна.
Аймгийн хэмжээнд эмнэлэгт 6854 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 978 хүнээр буурч, нийт 49582 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.2 байна.
Нийт үзлэг 203454 болж өмнөх оны мөн үеэс 33364 үзлэгээр өссөн. Үүнд:
- Өвчний учир үзлэг өмнөх оны мөн үеэс 4,1-р буурч 2%
- Урьдчилан сэргийлэх үзлэг 12,3%-р нэмэгдэж 3%
- Идэвхтэй хяналтын үзлэг 0,1%-иар буурч 14,0%
- Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 7,3%-р буурч 6,8%
- Гэрийн дуудлагын үзлэг- 0,9% буурч 1,7% -д хүрсэн.
Халдварт өвчний 234 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 88 тохиолдлоор буурч, 10000 хүн амд 33,2 болж, өмнөх оны мөн үеэс 13,0-р буурсан байна.
Нийт халдварт өвчний 66,2%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 22.0 промилль болж, өмнөх оны мөн үеэс 3,4-р буурсан.
Нийт халдварт өвчний 12,4%-ийг амьсгалын замын халдвар эзэлж / Сүрьеэ-24, салхинцэцэг-5/ өмнөх оны мөн үеэс 21.1%-иар, гэдэсний халдвар 3.4%-г эзэлж / цусан суулга- 5,сальмонеллёз-2 тохиолдол/ өмнөх оны мөн үеэс 5.3- р буурсан.
Эхний 5 сарын байдлаар Шинэ короновируст халдварын 42 тохиолдол бүртгэгдсэн. /Сайншанд-26,Замын-Үүд-7, Сайхандулаан-2,Хатанбулаг-1,Зүүнбаян-6/
Түргэн тусламжийн үйлчилгээ:
2021 оны эхний 5 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1337-аар буурч, нийт 7497 хүнд үйлчилсэний 83.4% нь төвийн дуудлага, 16.6% /1247/-нь алсын дуудлага, 4.4 %-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 1,2 % нэмэгдсэн.
Нас баралт:
Аймгийн хэмжээнд нийт 142 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 3,5 % /5 хүн/- иар өссөн.
Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг урд онтой харьцуулахад:
Нийт нас баралтын 23,9%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 64.7% /22/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 29.4% /10/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Даланжаргалан ,Хатанбулаг СЭМТ-д 2,9% тус бүр /1/ бүртгэгджээ.
Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 20,6 болж өмнөх оны мөн үеэс 18,1%-иар буурчээ.
Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг -4 /57.1%/
- Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг- 2 /28,6%/
- Хатанбулаг СЭМТ- 1 /14,3%/ байна
/Шалтгаан нь : осол гэмтэл 3, нярайн өвчлөл-1 , зүрх , элэгний өвчин -3/
Нийт нас баралтын 31.0%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 3.3%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 29,5% /13/ нь элэгний, 15.9% /7/ нь уушигны, 15,9% /7/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.
Осол гэмтэл :
Осол гэмтлийн өвчлөл эхний 5 сарын байдлаар 1028 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 155 тохиолдлоор буурч 10 000 хүн амд 145,8 байна.
Нийт осол гэмтлийн өвчлөлийн 0-5 насны хүүхэд 299 байна. Үүнээс түлэгдэл 42 буюу 14,0 %-г эзэлж өмнөх оны мөн үеэс 6 тохиолдлоор буурсан .
Үүнд: Айраг-5, Алтанширээ-2, Даланжаргалан-1, Иххэт -3, Мандах-1, Өргөн-2, Улаанбадрах-1, Эрдэнэ-2, Замын-Үүд суманд-15, Сайншанд суманд-10 / Агатова-3 , Мишээлт мана-7/
Нийт нас баралтын 14,8-ийг /21/ осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,5 %-аар өсөж, бусдад хорлогдох-1/, амиа хорлох -4/, зам тээвэр-2/ , архины шалтгаант -8/ , бусад - 6/ осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн .
Архины хордлогын нас баралтыг сумаар задалбал:
- Замын- Үүд - 4
- Даланжаргалан – 1
- Сайншанд 2 баг -1
- Хөвсгөл – 1
- Гадны аймаг-/Увс/ - 1
Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:
- Борхойн наран ӨЭМТ- 33,3% /7/
- Мишээлт мана ӨЭМТ- 14,3% /3/
- Айраг СЭМТ 9,5% / 2/
- Даланжаргалан СЭМТ 9,5% /2/
- Дэлгэрэх СЭМТ- 4,8% /1/
- Мандах СЭМТ- 4,8 % /1/
- Өргөн СЭМТ- 4,8% /1/
- Хатанбулаг – 8% /1/
- Хөвсгөл СЭМТ- 4,8% /1/
- Улаан-Уул Цэргийн анги- 8% /1/
- Сулинхээр Цэргийн анги -8% /1/
МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА Г.ЭНХЦЭЦЭГ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: СТАТИСТИКЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ