ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 06 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  06 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  06 САРЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

2021-07-05

 

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 06 сарын  байдлаар нийт 736 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт  52 тохиолдлоор өссөн.

Амьд төрсөн 743 хүүхдийн:

  • 52,0% нь эрэгтэй
  • 48,0% нь эмэгтэй
  • 3,0% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 9 хүүхэд /нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хавдар, зам тээврийн болон бусад осол, төрөлхийн гажиг/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/-8,1 промил болж өмнөх оны мөн үеэс 5,0 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/- 12,1 промил болж өмнөх оны мөн үеэс 1,0 промилоор буурсан байна.

2021 оны эхний 06 сард нийт 854 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 93,2% болж өмнөх оны мөн үеэс 2,5%-р өссөж, хожуу үеийн хяналт 6,8% болж өнгөрсөн оны мөн үеэс 2,5%-р буурсан үзүүлэлттэй.

Халдварт бусөвчлөл 39445 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6809-р  буурч, 10000 хүн амд 5592,7 байна.

Хорт хавдрын өвчлөл 57 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор нэмэгдэж, үүнээс 28,1%  /16 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна. 

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 8206 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 981 хүнээр буурч, нийт 60131 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,3 байна.           

            Нийт  үзлэг 236290 болж өмнөх оны мөн үеэс 36728 үзлэгээр өссөн. Үүнд:

  • Өвчний учир үзлэг өмнөх оны мөн үеэс 6,0-р буурч 35,7%
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 12,9%-р нэмэгдэж 41,2%
  • Идэвхтэй хяналтын үзлэг 0,2%-иар нэмэгдэж 14,2%
  • Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 6,3%-р буурч 7,1%
  • Гэрийн дуудлагын үзлэг 0,7% буурч 1,7% -д хүрсэн.

Халдварт өвчний 256 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 117 тохиолдлоор буурч, 10000 хүн амд  36,3 болж, өмнөх оны мөн үеэс 17,2-р буурсан байна.

Нийт халдварт өвчний 67,6 %-ийг БЗДХ эзэлж, өмнөх оны мөн үеэс 9,7% -р өссөж, 10000 хүн амд 24,5  байна. /Тэмбүү-36, заг хүйтэн – 79, трихомониаз -26, бэлгийн мөгөөнцөр-32/

Нийт халдварт өвчний 12,1%-ийг амьсгалын замын халдвар эзэлж / Сүрьеэ-25, салхинцэцэг-6/   өмнөх  оны  мөн үеэс 18.2%-иар,  гэдэсний халдвар 3,9%-г эзэлж / цусан суулга- 8,сальмонеллёз-2 тохиолдол/ өмнөх оны мөн үеэс 5,4- р буурсан.

Эхний 6 сарын байдлаар Шинэ короновируст халдварын 42 тохиолдол бүртгэгдсэн. /Сайншанд-26, Замын-Үүд-7, Сайхандулаан-2,Хатанбулаг-1,Зүүнбаян-6/

Түргэн тусламжийн үйлчилгээ:

2021 оны эхний 6 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1110-аар буурч, нийт 9068 хүнд үйлчилсэний 83.5% нь /7572/ төвийн дуудлага, 16,5% /1496/-нь  алсын дуудлага, 4,5%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 1,0% нэмэгдсэн.                   

Нас баралт:

Аймгийн хэмжээнд нийт   169 хүн   нас    барсан нь өмнөх оны мөн үеэс 2,4% /4 хүн/- иар өссөн.

Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг урд онтой харьцуулахад:

Нийт нас баралтын 24,9%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 64,3%/27/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26,2%/11/Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Алтанширээ, Даланжаргалан ,Хатанбулаг, Эрдэнэ СЭМТ-д  2,4% тус бүр /1/ бүртгэгджээ.

Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 23,8 болж өмнөх оны мөн үеэс 14,4%-иар буурчээ.

Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:

  1. Аймгийн Нэгдсэн эмнэлэг - 6 /60,0%/ 
  2. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг- 3/30,0%/
  3. Хатанбулаг СЭМТ- 1 /10,0%/ байна

  /Шалтгаан нь: осол гэмтэл 5, нярайн өвчлөл-2 , зүрх , элэгний өвчин -3/

Нийт нас баралтын 32,0%-ийг /54/ хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 4.1%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 35,2% /19/ нь элэгний, 13,0%  /7/ нь  уушигны, 13,0% /7/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.

 

Осол гэмтэл :

Осол гэмтлийн өвчлөл эхний 6 сарын байдлаар 1234 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 209 тохиолдлоор  буурч 10 000 хүн амд 175,0 байна.

Нийт осол гэмтлийн өвчлөлөөс 0-15 насны хүүхэд  379 байна.

0-5 насны 207 хүүхдээс түлэгдэл 42 буюу 20,3 %-г эзэлж  өмнөх оны мөн үеэс 9 тохиолдлоор буурсан .

Үүнд: Айраг-5, Алтанширээ-2, Даланжаргалан-1, Иххэт -2, Мандах-2, Өргөн-3,  Замын-Үүд суманд-16,  Сайншанд суманд-11  / Агатова-3, Мишээлт мана-7,Талст зам-1,/

Нийт нас баралтын 15,4-ийг /26/ осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,3 %-аар өсөж, бусдад хорлогдох-1/, амиа хорлох -5/, зам тээвэр-3/ , архины шалтгаант -10/ ,үйлдвэрийн -1, бусад - 6/ осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн .

Архины хордлогын шалтгаант нас баралтыг сумаар задалбал:

  1. Замын- Үүд - 6
  2. Даланжаргалан – 1
  3. Сайншанд 2 баг -1
  4. Хөвсгөл – 1
  5. Гадны аймаг-/Увс/ - 1

Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:

  1. Борхойн наран ӨЭМТ- 23,1% /6/
  2. Мишээлт мана ӨЭМТ- 7,7% /2/
  3. Айраг СЭМТ   11,5%  / 3/
  4. Даланжаргалан СЭМТ 7,7% /2/
  5. Мандах СЭМТ- 3,8 % /1/
  6. Өргөн СЭМТ- 3,8%  /1/
  7. Хатанбулаг – 3,8% /1/
  8. Хөвсгөл СЭМТ- 3,8% /1/
  9. Аймгийн Нэгдсэн эмнэлэг – 15,4% /4/
  10. Замын- Үүдийн нэгдсэн эмнэлэг – 11,5% /3/
  11. Улаан-Уул Цэргийн анги- 8% /1/
  12. Сулинхээр Цэргийн анги -3.8% /1/

 

МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА                                     Г.ЭНХЦЭЦЭГ

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:СТАТИСТИКЧ                                  Б.ЦОЛМОНГЭРЭЛ