ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 03 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 03 САРЫН
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
2021-04-05
Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 03 сарын байдлаар нийт 374 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 15 тохиолдлоор өссөн.
Амьд төрсөн 379 хүүхдийн:
- 43 % нь эрэгтэй
- 57 % нь эмэгтэй
- 3.4 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.
Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 5 хүүхэд / нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин,бусад осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -10.6 промил болж өмнөх оны мөн үеэс 8,8 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -13,2 промил болж өмнөх оны мөн үеэс 6,2 промилоор буурсан байна.
2021 оны эхний 3 сард нийт 464 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 91,8% болж өмнөх оны мөн үеэс 0,2 %-р , хожуу үеийн хяналт 8,2% болж өнгөрсөн оны мөн үеэс 0,2%-р өссөн үзүүлэлттэй.
Халдварт бус өвчлөл 22034 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3917-aaр буурч, 10000 хүн амд 31240,1 байна.
Хорт хавдрын өвчлөл 32 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6-р нэмэгдэж, үүнээс 31.3% /10 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна.
0-5 насны хүүхдийн түлэгдэл Айраг-2, Алтанширээ-2, Даланжаргалан-1, Замын-Үүд суманд-8, Сайншанд суманд-5 / Агатова-3,Мишээлт мана-2 / нийт 18 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 14 тохиолдлоор буурсан байна.
Аймгийн хэмжээнд эмнэлэгт 3958 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 926 хүнээр буурч, нийт 27748 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.0 байна.
Нийт үзлэг 109229 болж өмнөх оны мөн үеэс 4861 үзлэгээр өссөн. Үүнд:
- Өвчний учир үзлэг 0,8%-р нэмэгдэж 42.5%
- Урьдчилан сэргийлэх үзлэг 8,1%-р нэмэгдэж 32,2%
- Идэвхтэй хяналтын үзлэг 1,5%-иар нэмэгдэж 15,6%
- Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 9,3%-р буурч 7,8%
- Гэрийн дуудлагын үзлэг- 1,1% буурч 1,9% -д хүрсэн.
Халдварт өвчний 124 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 96 тохиолдлоор буурч, 10000 хүн амд 17,6 болж, өмнөх оны мөн үеэс 14,0-р буурсан байна.
Нийт халдварт өвчний 56,5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 9,9 промилль болж, өмнөх оны мөн үеэс 6,7-р буурсан.
Нийт халдварт өвчний 16,9%-ийг амьсгалын замын халдвар эзэлж / Сүрьеэ-16, салхинцэцэг-5/ өмнөх оны мөн үеэс 24.0 %-иар буурч , гэдэсний халдвар 2,4% -эзэлж / цусан суулга- 3 тохиолдол/ өмнөх оны мөн үеэс 1,7- р буурсан.
Эхний 3 сарын байдлаар Шинэ короновируст халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн. /Сайншанд-11,Замын-Үүд-3, Сайхандулаан-2/
Түргэн тусламжийн үйлчилгээ:
2021 оны эхний 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1513-аар буурч, нийт 4612 хүнд үйлчилсэний 83.9% нь төвийн дуудлага, 16.1% /742/-нь алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 4.1 %-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 1.7 % нэмэгдсэн.
Нас баралт:
Аймгийн хэмжээнд нийт 95 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 6,3 % /6хүн/- иар өссөн.
Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг урд онтой харьцуулахад:
Нийт нас баралтын 22.1%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 61.9% /13/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 33,3% /7/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, 4,8 /1/ Даланжаргалан СЭМТ-д бүртгэгджээ.
Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 16,0 болж өмнөх оны мөн үеэс 21.0%-иар буурчээ.
Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг -2 /50.0%/
- Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг- 2 /50.0%/ байна
/Шалтгаанд нь осол гэмтлийн нас баралт тус бүр 1, нярайн өвчлөл-1 ,зүрхний өвчин -1 байна./
Нийт нас баралтын 31.6%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 8,0%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 33,3% /10/ нь элэгний, 10.5%/5/ нь уушигны, 15,8% /4/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.
Нийт нас баралтын 15,8%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1,1%-аар буурч, бусдад хорлогдох, амиа хорлолт архины шалтгаант зэрэг осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн байна.
Архины хордлогын нас баралтыг сумаар задалбал:
- Замын- Үүд - 4
- Даланжаргалан – 1
- Сайншанд 2 баг -1
- Гадны аймаг-/Увс/ - 1
Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:
- Борхойн наран ӨЭМТ- 26,6 /4/
- Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг-13,3 /2/
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг -13,3 /2/
- Айраг СЭМТ 13,3 / 2/
- Даланжаргалан СЭМТ 13,3 /2/
- Мишээлт мана ӨЭМТ- 6,7 /1/
- Өргөн СЭМТ- 6,7 /1/
- Улаан-Уул Цэргийн анги- 6,7 /1/ бүртгэгджээ.
МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА Г.ЭНХЦЭЦЭГ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: СТАТИСТИКЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ