“ТАНЫ ЭРХ МИНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА” ЭРХЗҮЙН НЭГДСЭН СУРГАЛТ
“ТАНЫ ЭРХ МИНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА” ЭРХЗҮЙН НЭГДСЭН СУРГАЛТ Эрүүл мэндийн газраас Аймгийн ИТХ-ын ГХУССЗ -ийн дэмжлэгээр эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “ Таны эрх миний эрхээр хязгаарлагдана” нэгдсэн сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Сургалтанд ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг, Дорноговь аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилтан ахмад Э. Эрдэнэ-очир, дэслэгч О.Эрдэнэ-очир, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сургалт , Хүний нөөц , хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан мэргэжилтэн С.Мөнхбат, шийдвэр гүйцэтгэгч Б.Зэндмэнэ , Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Мөнхзул , н.Мөнхэрдэнэ нарын мэргэжлийн байгууллагын албан хаагчид зочин багшаар оролцож , “ Салбар хоорондын хамтын ажиллагаа хууль журам , тушаал шийдвэрийн хэрэгжилт” , “Мэргэжлийн ёсзүй , төлөвшил хариуцлага”, “Шүүхэд хандах эрх” , “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог” , “Кибер аюулгүй байдал” , “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх нь” , “Авилгаас ангид төрийн албан хаагч” гэх мэт салбар тусын үйл ажиллагаатай холбогдох сэдвээр эрхзүйн мэдлэг олголоо. Тус сургалтанд АНЭ, ЗҮНЭ, Өрх сумдын ЭМТ , УАУРСТ , Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбарын багш нар хамрагдаж мэдлэгээ тэллээ. Мөн энэ үеэр эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёсзүйн 2 кредиттэй сургалтыг ЭМЯ ны эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хяналтын хорооноос хийж 29 эмч эмнэлгийн ажилтан кредит цагаа авсан байна.