СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ТӨРӨХ ОР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ТӨРӨХ ОР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ТӨРӨХ ОР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
МЭХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” нийгмийн зорилтод төслийн хүрээнд Дорноговь аймгийн бүх сумдад 2023 онд урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийсэн.
Энэхүү төслийн хүрээнд БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооноос Монгол улсын бүх сумдад эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн орыг шинэчлэн өгөх хүмүүнлэгийн ажлын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймгийн салбар зөвлөлөөс 2024.05.19-нд хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт эмэгтэйчүүдийн төрөх ор болон үзлэгийн орыг сумын эрүүл мэндийн төвийн дарга нарт гардуулан өглөө.
Эх орны эрхэм баялаг болсон “ЭХ-НЯРАЙ” эсэн мэнд амаржих ээлтэй орчинг бүрдүүлсэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар та бүхэнд ТАЛАРХАЛ илэрхийлье. Эх үрсийн төлөөх энэрэнгүй их үйлсэд нь улам их амжилт хүсье
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар