“Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа
Олон улсын гэр бүлийн өдөр , Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулж, ар гэрийнх нь хүмүүс албан хаагчийн ажил үүргийг 1 цагийн хугацаанд гүйцэтгэж , “Хүүхэд хамгааллын бодлого хууль тогтоомж түүний эрхзүйн орчин” сургалт мэдээлэл , “Хүүхэдтэйгээ хэрхэн цагийг өнгөрүүлдэг вэ” хэлэлцүүлэг зохион байгуулж гэр бүлтэйгээ нэг өдрийг хамт өнгөрүүллээ. Мөн энэ үеэр “Бяцхан тамирчид” спортын арга хэмжээг зохион байгуулж байгууллагын албан хаагчдын нийт хүүхдэд хүндэтгэл үзүүллээ.