“Эрүүл сурагч - Эрүүл ирээдүй” уриатай “ФЛАШ МОБ” тэмцээн зохион байгуулагдлаа

“Эрүүл сурагч - Эрүүл ирээдүй” уриатай “ФЛАШ МОБ” тэмцээн зохион байгуулагдлаа
Хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, хичээлийн явцад бий болсон ядралыг сэргээж, сурах эрч хүчийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос үүсэх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БТСГ-тай хамтран “Эрүүл сурагч - Эрүүл ирээдүй” уриатай “ФЛАШ МОБ” тэмцээнийг аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн Ахлах, Дунд бүлгийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд 7 сумын 10 сургуулийн 20 багийн 300 сурагчид оролцсоноос Дунд бүлгийн Тэргүүн байр Сайншанд 1-р сургуулийн “Уран дэг-3” баг, Дэд байр Сайншанд 5-р сургуулийн “Шинэ эхлэл” баг, Гутгаар байр Хөвсгөл сумын “Хутагтын дэг” баг, Тусгай байр Сайншанд 2-р сургуулийн “Говийн уянга-9” багууд шалгарсан бол Ахлах бүлгийн Тэргүүн байр Сайншанд 5-р сургуулийн “Шинэ эхлэл” баг, Дэд байр Сайншанд 2-р сургуулийн “Говийн уянга-7” баг, Гутгаар байр Сайншанд 1-р сургуулийн “Уран дэг-2.2”, Тусгай байр Сайншанд 1-р сургуулийн “Уран дэг-2” багууд шалгарч цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш сурагчдадаа баярлалаа.