Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр үерийн усны улмаас эвдэрч гэмтсэн 39,41-р дүгээр зөрлөгийн төмөр замыг сэргээн засварлах ажилд дайчилагдан ажиллаж байгаа 70 орчим төмөр замчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх багийг томилон ажиллуулаа. Уг багийг аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Р.Баасандорж ахлан газар дээр очиж ажилласан ба замчдыг үзлэгт хамруулан шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэв.