ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран "Эрүүл аж төрөхүй" эрүүл мэндийн хичээлийн анхдугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 7-9 дүгээр ангийн 1703 сурагч оролцсон бөгөөд нийлбэр оноогоор анги хамт олныг шалгаруулан шагналыг гардууллаа.
1-р байр - Сайншанд сумын 5-р сургуулийн Б.Наранчимэг багштай 8а анги
2-р байр - Сайншанд сумын 1-р сургуулийн Г.Баярсайхан багштай 9б анги
3р байр - Сайншанд сумын 2-р сургуулийн Н.Баярцэцэг багштай 7г анги тус тус шалгарлаа.
Энэхүү олимпиадыг сурагчдын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор аймгийн ИТХ-аас баталсан "Хүүхдэд ээлтэй орон нутаг" аймгийн дэд хөтөлбөр, "Хүүхэд хөгжил-2022" зорилтот жилийн хүрээд зохион байгууллаа.