ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 07 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  07 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  07 САРЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

2021-08-05

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 07 сарын  байдлаар нийт  865 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 42 тохиолдлоор нэмэгдсэн.

Амьд төрсөн 874 хүүхдийн:

  • 7 %нь эрэгтэй
  • 3 % нь эмэгтэй
  • 0 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 13 хүүхэд /нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -11,4 промил болж өмнөх оны мөн үеэс 0,6 промилоор , хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14,8 промил болж өмнөх оны мөн үеэс 2,8 промилоор нэмэгдсэн байна.

2021 оны эхний 7 сард нийт 970 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 93,1% болж өмнөх оны мөн үеэс 2,5 %-р  өссөж, хожуу үеийн хяналт  6,9 % болж өнгөрсөн оны мөн үеэс 2,5 %-р  буурсан .

         Халдварт бус өвчлөл  43476 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8702-р буурч, 10000 хүн амд  6164,2 байна.

Хорт хавдрын өвчлөл 61 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 2 тохиолдлоор буурч, үүнээс  36,1% /22 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна. 

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 9708 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 736 хүнээр буурч, нийт 72259 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,4 байна.           

            Нийт  үзлэг 265035 болж өмнөх оны мөн үеэс 37097 үзлэгээр нэмэгдсэн. Үүнд:

  • Өвчний учир үзлэг 5,9 %-р буурч 35,4 %
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 11,6 %-р нэмэгдэж 41,1%
  • Идэвхтэй хяналтын үзлэг 0,4 %-иар нэмэгдэж 14,3 %
  • Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 5,4 %-р буурч 7,4%
  • Гэрийн дуудлагын үзлэг- 0,6 % буурч 1,8 % -д хүрсэн.

 

         Халдварт өвчний 571 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 81,0  болж өмнөх оны мөн үеэс 21,2-р нэмэгдсэн байна.

Нийт халдварт өвчний 33,3 %-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 27,0 ноогдож, өмнөх оны мөн үеэс 8,7–аар буурсан. / тэмбүү-38, заг хүйтэн-86, трихомониаз-30,бэлгийн мөөгөнцөр 36 /.

Нийт халдварт өвчний 5,8 %-ийг амьсгалын замын халдвар эзэлж / Сүрьеэ-27, салхинцэцэг-6, / өмнөх оны мөн үеэс 14,9 %-иар , гэдэсний халдвар 2,3 % -эзэлж / цусан суулга-11,сальмонеллёз-2/ өмнөх оны мөн үеэс 6,8- р буурсан.

Эхний 7 сарын байдлаар шинэ короновируст халдварын 332 тохиолдол бүртгэгдсэн байна. Айраг-12, Даланжаргалан-11, Иххэт-7, Өргөн-1, Эрдэнэ -7, Сайншанд-117, Замын-Үүд -125, Сайхандулаан-37, Хатанбулаг-3, Зүүнбаян- 7, Сулинхээр ЦА- 5/

Түргэн тусламжийн үйлчилгээ:

2021 оны эхний  7 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 967-аар буурч, нийт 10681 хүнд үйлчилсэний 83,2% нь төвийн дуудлага, 16,8 % /1792/-нь  алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 4,3%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 0,6 % нэмэгдсэн.                   

Нас баралт:

Аймгийн  хэмжээнд  нийт 197 хүн нас барсан нь  өмнөх оны  мөн  үеэс  1,5 % /3 хүн/- иар нэмэгдсэн.

Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг :

Нийт нас баралтын 25,9 %-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлэг 66,7% /34/, Замын-Үүд НЭ 21,6% /11/, Хатанбулаг 3,9% /2/, Алтанширээ, Даланжаргалан, Эрдэнэ, Зүүнбаян сумын эмнэлгүүдэд тус бүр /1/ бүртгэгджээ.

Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 13 бүртгэгдэж  өмнөх оны мөн үеэс 16,0%-иар буурчээ.

Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:

  1. Аймгийн Нэгдсэн эмнэлэг -7  /53,8%/ 
  2. Замын-Үүд НЭ-3  /23,1%/ 
  3. Хатанбулаг СЭМТ 2  /15,4/
  4. Зүүнбаян СДЭ 1   /7,7/ байна.    /Шалтгаан нь зүрх судас, перинаталь, осол гэмтэл/

Нийт нас баралтын 29,4%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 3,6%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 36,2% /21/ нь элэгний, 13,8 %  /8/ нь  уушигны, 12,1% /7/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.

 

Осол гэмтэл :

Осол гэмтлийн өвчлөл эхний 7 сарын байдлаар 1435 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 284  тохиолдлоор  буурч, 10000 хүн амд  203,5 байна.

Нийт осол гэмтлийн өвчлөлөөс 0-15 насны хүүхэд  430 байна. Үүнээс 0-5 насны 227  хүүхэд гэмтсэнээс  түлэгдэл 44  буюу  19,4 %-г эзэлж өмнөх оны мөн үеэс     9 тохиолдлоор  буурсан.

Үүнд: Айраг-6 , Алтанширээ -2, Даланжаргалан -2, Иххэт -2, Мандах-2 ,Өргөн -3, Замын –Үүд – 16, Сайншанд -11 -/ агатова-3, мишээлт мана -7, талст зам -1/

Нийт нас баралтын 16,8%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,2%-аар буурч, зам тээвэр, бусдад хорлогдох, амиа хорлолт, архины шалтгаант зэрэг осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн байна.

Архины хордлогын шалтгаант нас баралтыг сумаар задалбал:

  1. Даланжаргалан -1
  2. Замын-Үүд -7
  3. Хатанбулаг -1
  4. Сайншанд 2 баг -1
  5. Хөвсгөл – 1
  6. Зүүнбаян -1

Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:

  1. Айраг СЭМТ - /3/  9,1%
  2. Даланжаргалан СЭМТ / 2/ 6,1 %
  3. Дэлгэрэх СЭМТ /1/  3,0%
  4. Мандах СЭМТ  /1/  3,0%
  5. Өргөн СЭМТ /1/  3,0%
  6. Улаанбадрах СЭМТ /1/ 3,0%
  7. Хатанбулаг СЭМТ  /4/  12,1 %
  8. Хөвсгөл СЭМТ /1/   3,0%
  9. Эрдэнэ СЭМТ / 1/  3,0%
  10. Зүүнбаян СДЭ /1/ 3,0%
  11. Аймгийн Нэгдсэн эмнэлэг /4/ 12,1%
  12. Замын –Үүд Нэгдсэн эмнэлэг /3/ 9,1%
  13. Борхойн наран ӨЭМТ- /6 / 18,2 %
  14. Мишээлт мана ӨЭМТ- /2/ 6,1%
  15. Сулинхээр ЦА /1/ 3,0%
  16. Улаан-Уул ЦА- /1/ 3,0%  бүртгэгджээ

 

МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА                                 Г.ЭНХЦЭЦЭГ

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:СТАТИСТИКЧ                                Б.ЦОЛМОНГЭРЭЛ

Файлууд