Төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй болгох зорилгоор -
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй болгох зорилгоор ЭМБ-дын цахимжуулалтыг эрчимжүүлж, эрүүл мэндийн 13 үйлчилгээ, тусгай зөвшөөрөл авах, сунгах ажиллагааг цахимжуулж Е-mongolia - цахим системд оруулж, Health.acc.hdc.gov.mn цахим программыг нэвтрүүлж магадлан итгэмжлэлтэй холбоотой ажиллагааг цахимжууллаа. Лавлагаа шатлалд үзлэгийн цаг авах, цуцлах үйлчилгээг цахимжуулж, Е-mongolia - цахим системд оруулснаар урьдчилан цаг авч, шинжилгээний хариуг ТҮЦ машинаас авдаг болсон нь хүлээгдэл чирэгдлийг бууруулсан дэвшилтэт үйлчилгээ болсон. Төрийн өмчийн 19 эрүүл мэндийн байгууллагын 81 эмч үнийн хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичиж, ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангууд эмийг олгож байгаа бөгөөд VIs.health.gov.mn программыг нэвтрүүлж, 38.6 сая төгрөгийн 17 зөөврийн компьютер,хэрэгслээр анхан шатны эмнэлгүүдийг хангаж дархлаажуулалтын бүртгэл мэдээллийг цахимжуулснаар аль ч насны иргэд дархлаажуулалтын мэдээллийг цахимаар авах боломжтой юм.