СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 100% МОБАЙЛ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 100% МОБАЙЛ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
ДЭМБ-ын санхүүжилт, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумын эрүүл мэндийн төвүүдийг тус бүр нь 32сая төгрөгийн өртөг бүхий ”Мобайл төхөөрөмжийн иж бүрдэл”, Айраг, Эрдэнэ сумдыг уушгины багтаамж хэмжигч зөөврийн спирометрээр тус тус хангаж, эмч мэргэжилтнүүдийг багаар нь АШУҮИС-д 2022.12.21-23-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” сургалтанд хамруулан чадавхжуулж байна.
Дорноговь аймагт анх 2019онд ДЭМБ-ын санхүүжилтээр Мандах суманд Мобайл технологийг амжилттай хэрэгжүүлж, улмаар 2020-2022 онуудад 9 сум, 1өрх ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар, 3 сум ДЭМБ-ын санхүүжилтээр Мобайл төхөөрөмжтэй болсноор сумын ЭМТ-үүдэд 100% мобайл технологи нэвтэрлээ.
Орон нутагт Мобайл технологи бүрэн нэвтэрснээр хөдөөгийн иргэд хаана байгаагаас үл хамааран, санхүүгийн бэрхшээлгүйгээр оношилгоо шинжилгээ хийлгэх боломжтой болох юм