Шүдний эмчийн явуулын үзлэг Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдад зохион байгууллаа

Шүдний эмчийн явуулын үзлэг Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдад зохион байгууллаа
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн А/590 дугаар захирамжын дагуу Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдад 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс 10 дугаар сарын 21-нийг дуустал 25 хоногийн турш шүдний эмчийн явуулын үзлэгийн хуваарь гарган зохион байгууллаа.
Үзлэгт нийт 908 хүн хамрагдсан ба үүнээс 0-5 насны хүүхэд 121 буюу /13%/, 6-18 насны хүүхэд 549 буюу /60.4%/, 19-25 насныхан 31 буюу /3.4%/, 25-аас дээш насныхан 207 /22.7%/-ийг тус тус эзэлж байна. Нийт үзлэгээс эрүүл хүний тоо 72, өвчлөлтэй хүний тоо 836 байлаа.
Үзлэгийн үеэр нийт 836 хүний өвчтэй 1063 шүдэнд эмчилгээ хийж, 306 шүдийг авсан ба 706 хүнийг /84.4%/ эрүүлжүүлж, 355 /42.4%/ хүнийг бүрэн эрүүлжүүлсэн. 2020 оны явуулын үзлэгтэй харьцуулахад эрүүлжүүлэлтийн хувь 0.9%-иар нэмэгдсэн үр дүнтэй ажиллалаа.