САЙХАНДУЛААН СУМЫН ЭМНЭЛЭГ ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ОР, ИЖ БҮРДЭЛТЭЙ БОЛЛОО.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, АУ-ны доктор, дэд профессор, Хүүхдийн зүрх судасны зөвлөх зэргийн эмч Ч.Цогт-Очир төрсөн нутгийнхаа мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж , “Шүдний эмчилгээний ор, иж бүрдэл” бэлэглэж, орчин нөхцөлөө шинэчлэн тохижуулж, хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчинг бүрдүүлсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв. Сайхандулаан сумын эрүүл мэндийн төв нь 2018 онд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж, эрүүл мэндийн төвөө нутгийн уугуул, “АУ-ны доктор, дэд профессор, хүүхдийн зөвлөх зэргийн эмч Ч.Цогт-Очир эмчийн нэрэмжит”болгосон билээ. Эрхэм хүндэт Ч.Цогт-Очир эмчдээ хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд ТАЛАРХАЛ илэрхийлж, эрхэм дээд эрүүл энхийг, цаашдын ажил үйлсэд нь амжилт , аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье