“ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ , ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ” 2022-06-16-17 НЫ ӨДРҮҮДЭД САЙНШАНД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

“ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ , ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ” 2022-06-16-17 НЫ ӨДРҮҮДЭД САЙНШАНД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар, Гэмтэл согог судлалын Үндэсний төвтэй хамтран "ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ" –ыг Сайншанд хотод 2022-06-16-17 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийгдэж буй энэхүү сургалт 3 түвшинд явагдах ба энэ удаагийн сургалтанд зорилтот бүлгийн буюу Онцгой байдлын газар , Тээврийн цагдаагийн алба, Улаан загалмайн хороо , Эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн жолооч нар , “Чандмань- илч” ОНӨУҮГ, Цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг байгулулагуудын 60 албан хаагчийг хамруулан чадавхижуулж байна.
Мөн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд орон нутгийн удирдлагуудын түвшинд “ ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ” уулзалт хэлэлцүүлэг явагдлаа. Тус сургалт 06/17-ны өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтэнд осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн мэдлэг олгосноор өндөрлөнө.
By Health Department Dornogobi