Өргөдөл, гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариу хүргүүлнэ.
Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.
Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах Яамны өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Шаардлагатай бол ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.
1-р сарын 5, 2022 85
11-р сарын 29, 2022 35
12-р сарын 23, 2022 29
12-р сарын 23, 2022 12
6-р сарын 2, 2023 11