Мэдээлэл

Мэдээлэл
ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Г.Аянгаар ахлуулсан эрүү нүүрний гажиг заслын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 2021.10.30-наас 4 хоног аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж 3 дах шатлалын тусламж үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүллээ.
Уг хугацаанд давхардсан тоогоор 120 гаруй үзлэг хийж, уруул тагнайн цоорхой, эрүү нүүр, шүдний буруу ургалт, хүзүүний гилжгий, уруул, хэлний хөвчний гажиг зэрэг нийт 15 хүүхдэд мэс заслын эмчилгээ, шүдний гажиг заслын аппаратыг 29 хүүхдэд үнэ төлбөргүй хийж, " Уруул тагнай, эрүү нүүрний гажиг заслын оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага" сэдэвт онолын сургалтыг эмч мэргэжилтнүүдэд хийж хамтран ажиллалаа.
Цар тахлын үед орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, нэн шаардлагатай эмчилгээ оношилгоог хийж, иргэдэд учрах чирэгдлийг бууруулан, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон энэхүү чухал арга хэмжээг дэмжиж хамтран ажилласан ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийхан болон төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн орон утгийн удирлагууддаа талархал илэрхийлье.... бид #ХАМТДАА ДАВНА...