Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх чиглэлээр зорчигчдод өгөх зөвлөмж

Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх чиглэлээр зорчигчдод өгөх зөвлөмж
- Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх
- Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих
- Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах
- Хүн хоорондын зай барих
- Коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах
- Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан, амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах
- Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих
- Нэг тогооноос олон хүн хувааж идэх хоолноос татгалзах
- Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.