ДОРНОГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх Даатгуулагчийн олонхийн эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан Төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага өөрийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшүүлэх Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод тухайн Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл, тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй талаар тусгах, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах);
2. Нэр дэвшиж буй иргэний төрийн албан хаагчийн маягт;
3. Нэр дэвшиж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээний цахим лавлагаа эсхүл цаасан хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын цахим лавлагаа;
4. Нэр дэвшүүлж буй байгууллагын сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг бүрдүүлнэ), 2022 оны үйл ажиллагааны товч тайлан
5. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт;
6. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);
7. Нэр дэвшиж буй иргэн нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч эсэх талаарх лавлагаа;
8. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг. Сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгүүдийг 2023.06.30-ны өдөр хүртэл ажлын цагт багтаан Сонгон шалгаруулах хороо (АЗДТГ-ын -206 тоот)-нд битүүмжлэн ирүүлнэ.
Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.
Тодруулга мэдээллийг Дорноговь АЗД-ын 2023 оны А/182 дугаар захирамжаар томилогдсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах хорооны 99206066, 91910987 дугаарын утсаар холбогдож авна уу.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО