ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 04 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  04 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  04 САРЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

 2021-05-05

 Аймгийн хэмжээнд 2021 оны  эхний 04 сарын  байдлаар нийт 470 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 8 тохиолдлоор буурсан.

Амьд төрсөн 474 хүүхдийн:

  • 50,2 % нь эрэгтэй
  • 49,8 % нь эмэгтэй
  • 3.4 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 6 хүүхэд / нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хавдар, бусад осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -8.4 промил болж өмнөх оны мөн үеэс 6.2 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -12,7 промил болж өмнөх оны мөн үеэс 1.9 промилоор буурсан байна.

2021 оны эхний 4 сард нийт 627 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 92,3% болж өмнөх оны мөн үеэс 0,7 %-р өссөж , хожуу үеийн хяналт 8,4% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.7%-р буурсан үзүүлэлттэй.

Халдварт бус  өвчлөл  28839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3690-aaр буурч, 10000 хүн амд 4088.9 байна.

Хорт хавдрын өвчлөл 38 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 5-р нэмэгдэж, үүнээс   26.3%  /10 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна. 

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 5292 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 1087 хүнээр буурч, нийт 37626 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.1 байна.            

            Нийт  үзлэг 148027 болж өмнөх оны мөн үеэс 9977 үзлэгээр өссөн. Үүнд:

  • Өвчний учир үзлэг өмнөх оны мөн үетэй адил болж 6%
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 7,2%-р нэмэгдэж 5%
  • Идэвхтэй хяналтын үзлэг 1,1%-иар нэмэгдэж 3%
  • Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 7,5%-р буурч 8%
  • Гэрийн дуудлагын үзлэг- 0,8% буурч 1,8% -д хүрсэн.

Халдварт өвчний 181 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 78 тохиолдлоор буурч, 10000 хүн амд  25,7 болж, өмнөх оны мөн үеэс 11,5-р буурсан байна.         

Нийт халдварт өвчний 65,7%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 16,9 промилль болж, өмнөх оны мөн үеэс 3,2-р буурсан.

Нийт халдварт өвчний  14,5%-ийг амьсгалын замын халдвар эзэлж / Сүрьеэ-21, салхинцэцэг-5/  өмнөх оны мөн үеэс 10,8 %-иар,  гэдэсний  халдвар  0,7%-г эзэлж / цусан суулга- 4,сальмонеллёз-1 тохиолдол/ өмнөх оны мөн үеэс 1,0- р буурсан.

Эхний 4 сарын байдлаар Шинэ короновируст халдварын 30 тохиолдол бүртгэгдсэн. /Сайншанд-24,Замын-Үүд-3, Сайхандулаан-2.Зүүнбаян-1/

Түргэн тусламжийн үйлчилгээ:

2021 оны эхний  4 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1391-аар буурч, нийт 6021 хүнд үйлчилсэний 83.1% нь төвийн дуудлага, 16.9% /1017/-нь  алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 4.1 %-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 1.7 % нэмэгдсэн.                         

Нас баралт:

Аймгийн хэмжээнд нийт 115 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 0,9 % /1хүн/- иар буурсан.

Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг урд онтой харьцуулахад:

Нийт нас баралтын 21,7%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 60.0% /15/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 36,0% /9/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, 4,0 /1/ Даланжаргалан СЭМТ-д  бүртгэгджээ.

Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 16,0 болж өмнөх оны мөн үеэс 21.9%-иар буурчээ.

Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:

  1. Аймгийн Нэгдсэн эмнэлэг -2 /50.0%/ 
  2. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг- 2  /50.0%/  байна

  /Шалтгаанд нь осол гэмтлийн нас баралт  тус бүр 1, нярайн өвчлөл-1 ,зүрхний өвчин -1  байна./

Нийт нас баралтын 33.0%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 7,6%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 28.9% /11/ нь элэгний, 15.8% /6/ нь  уушигны, 15,8% /6/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.

 

 

Осол гэмтэл :

Осол гэмтлийн өвчлөл эхний 4 сарын байдлаар 772 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 92 тохиолдлоор буурч 10 000 хүн амд 109,5 байна.

Нийт осол гэмтлийн өвчлөлөөс 0-5 насны хүүхэд 137 байгаагаас түлэгдэл 26 буюу 19,0 %-г эзэлж  өмнөх оны мөн үеэс 12 тохиолдлоор буурсан .

Үүнд: Айраг-4, Алтанширээ-2, Даланжаргалан-1, Иххэт -2,  Өргөн-1, Замын-Үүд суманд-10, Сайншанд суманд-6 / Агатова-3,Мишээлт мана-3/

Нийт нас баралтын 15,7-ийг /18/ осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс  0,9 %-аар өссөж, бусдад хорлогдох /1/, амиа хорлох / 3/, зам тээвэр /1/ , архины шалтгаант / 8/ , бусад /5/ осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн .

Архины хордлогын нас баралтыг сумаар задалбал:

  1. Замын- Үүд - 4
  2. Даланжаргалан – 1
  3. Сайншанд 2 баг -1
  4. Хөвсгөл – 1
  5. Гадны аймаг-/Увс/ - 1

    Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:

    1. Борхойн наран ӨЭМТ- 22,2% /4/
    2. Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг-11,1 % /2/
    3. Аймгийн Нэгдсэн эмнэлэг -11,1% /2/   
    4. Айраг СЭМТ   11,1%  / 2/
    5. Даланжаргалан СЭМТ 11,1% /2/
    6. Мишээлт мана ӨЭМТ- 11,1% /2/
    7. Өргөн СЭМТ- 5,6%  /1/
    8. Хөвсгөл СЭМТ- 5,6% /1/
    9. Улаан-Уул Цэргийн анги- 5,6% /1/  
    10. Сулинхээр Цэргийн анги -5,6% /1/

 МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА                                     Г.ЭНХЦЭЦЭГ  

     МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:  СТАТИСТИКЧ                                  Б.ЦОЛМОНГЭРЭЛ

Файлууд